8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилга угсралтын ажлыг зогсоолоо

2020-04-08 11:40:26

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд П.Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-ийн захиалгаар баригдаж буй барилгын гүйцэтгэгчээр "Босоо цамхаг констракшн" ХХК ажиллаж байгаа барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийгдлээ. Шалгалтаар барилгын угсралтын ажлыг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, магадлал хийлгээгүй ажлын зургаар угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь МУ-ын Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл /Барилгын гүйцэтгэгчийн чиг үүрэг/-ийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зөрчлийг илрүүлж, МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-д заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан байна. Угсралтын ажилд эрчим хүчээр хязгаарлах арга хэмжээ авч ажиллажээ. Шалгалт үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл