8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэнэтийн байдлаар шалгажээ.

2020-04-08 14:03:28

Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын хамтран баталсан нэгдсэн удирдамжийн дагуу тус газрууд хамтран коронавирус/Covid-19/-ын халдвартай холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20.00 цагаас 28-ны өдрийн 02.00 цагийн хооронд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтыг нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 чиглэлээр зохион байгуулж, нэлээдгүй зөрчил илрүүлсэн байна. Тусгай зөвшөөрөлгүйгээр болон хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ресторан, зоогийн газар, хүнсний дэлгүүр, баар, караоке зэрэг нийт 170 аж ахуйн нэгжийг шалгахад цаг хэтрүүлэн ажилласан, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдаалсан 10 орчим зөрчил илэрч, 380 шил архи, пиво зэргийг хууль бусаар олсон орлогын хамт хураан авчээ.

Мөн хууль бусаар мөрийтэй болон автомат тоглоом ажиллуулж байж болзошгүй газрууд, интернет кафе, зочид буудал, цэцэрлэг, сургууль, мэргэжил сургалтын төв, сүм хийд, жолооны курс, саун, биллъярд, фитнесс клуб зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 131 иргэн, аж ахуйн нэгжийг шалгахад архидан согтуурч, танхайрсан, цаг хэтрүүлэн ажилласан зэрэг 15 орчим зөрчил илэрч, Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
erka
hoorhii shalgaj baigaa nertei ene shalgaltin humuus chni tanail talruugaa yriad hamag umiigna nuulagdag um tanilgui medeegui negne budaa iim shalgaltiin nertei ajilaa boli
2020/04/10 182.160.38.89