8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд 9 сарын 1-н хүртэл цэцэрлэг, сургуулийг хичээллэхгүй байх чиглэл өгчээ

2020-04-08 15:42:16

Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй шуурхай штаб хуралдаж байна.Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл эхлүүлэхгүй байж, бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг чиглэл өгсөн байна. Энэ дагуу Улсын онцгой комиссын шуурхай штаб яг одоо энэ асуудлаар хуралдаж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл