8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын сонгуулийг хойшлуулах асуудлаар иргэдийн саналыг авч байна

2020-04-09 10:23:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр ард түмэндээ хандан уриалга гаргаж, 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, үг хэлсэн.

Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Иймд улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал гаргаж байгаа юм.

Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй санал, хэлсэн үг зэргийг сайтар уншаад санал асуулгад оролцсон гэдэгт итгэлтэй байна.

САНАЛАА ДАРААХ ЛИНКЭЭР ОРЖ ӨГӨХ БОЛОМЖТОЙ.

https://president.mn/14204/?fbclid=IwAR1rjs9Y4HZEP53i6mOxY5QSXpUI_5dOfnMt9NEUv6KDtTEGbTUxDcdKJlw

image

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ogson ogoogvi hebere shde ogch yadgin
2020/04/17 66.181.181.148
zochin
songuulia hiih ni zuv bho
2020/04/17 202.55.191.194
Zochin
Medeegyi sh dee iim sanal khuraalt yavuulsniig n. Il tod zarlaagyi um chin yaj samal asuulga gj yzekh ve dee.
2020/04/15 64.119.21.36
лхагва
яг ийм асуудлаар естойжинхэнэ мэргэжлийн яам онцгой комиссын санал дvгнэлтийн дагуу тор засаг бодитой оновчтой шийдвэрээ гаргах естой ард тvмэн бол естой тvмэн бодол санаатай асуугаад ямарч хэрэггvй
2020/04/15 64.119.21.89
монгол
Сонгууль хийж мөнгө үрж,өөрсдийгөө рекламдуулж солиорох үргүй зардалаа хумьж,сонгуулиа хийхээ боль Элбэгдорж мэтийн зальтай уран илтгэгчид олшрохын нэмэр Сонгуулийг хойшлуул бүр больсонч яадгийм
2020/04/09 43.228.131.90