8o
Улаанбаатар хот
mobile menu

2019 онд УВС аймгийн ахмадын сувилалд 543 ахмад настан хамрагдсан байна

2020-04-08 16:00:00

Увс аймгийнхан 2019 онд ахмадын сувиллын өргөтгөлийн зураг төсвийг гаргуулан, гүйцэтгэж, цахилгаан дамжуулалтыг орон нутгийн төсвөөс тус тус шийдвэрлэж ажилласан байна. Ингэснээр Ахмадын сувиллын орны тоо нэмэгдэж, ая тухтай орчинд жилдээ 800 гаруй ахмад амарч сувилуулах боломжтой болжээ. Мөн Баруун бүсийн ахмадын асрамжийн газрын барилгад их засвар хийгдсэнээр асруулагчдын амьдрах орчин нөхцөл сайжирсан байна. 2019 онд ахмадын сувилалд 543 ахмад настан амарч сувилуулан сэргээн засах үйлчилгээнд хамрагдаж, ахмад настны насны хишиг үйлчилгээнд 2998 ахмад настанд 470.0 сая төгрөг олгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл