УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах бүсгүйчүүдийг хууль хяналтын байгууллагынхан саатуулж, байцаалт аваад байгаа билээ. Тодруулбал Х.Баттулгыг туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-нд саатуулж, хорих хугацааг 14 хоногоор сунгаад байгаа бол мөн түүний туслах Ш.Эрдэнэтуяаг өнгөрсөн баасан гаригт баривчилсан ч сулласан байна. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт явуулжээ. Тэрбээр улс төрөөс шахан гаргах зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүний хамтран ажиллагчид ялангуяа эмэгтэйчүүдийг баривчлан саатуулахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Тиймээс үүнийг таслан зогсооход хүчин чармайлт гаргахыг Хууль зүйн сайдаас хүсчээ. Гэвч Хууль зүйн сайдад тавьсан энэ хүсэлт нь Үндсэн хуулийн 49.2 дахь хэсгийг илт зөрчсөн гэдгийг цахимынхан сануулсаар байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт явуулжээ
2016-03-21 15:05:00