8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д очсон манай улсын таван иргэнээс коронавирус илэрсэн гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2020-04-10 09:33:05

БНСУ руу зорчсон Монгол Улсын таван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад байна.Энэ  нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдэгдлээ.

Түүнчлэн өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусийн халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 12 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна. Худал хуурмаг мэдээлэл тарааж иргэдийг айдаст хүйдэст автуулахгүй байхыг анхааруулъя хэмээн тус яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл