8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Сүхбаатар: УИХ-ын гишүүн Л.Цог Г.Уянга нарын бүлгээс гарч байгаад гайхаад байх зүйлгүй

2016-03-21 15:49:00

Сүүлийн үед МАХН болон МАХН-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр руу чиглэсэн олон мэдээллүүд шил шилээ даран гарсаар байгаа билээ. Тиймээс өнөөдөр  МАХН –ын Гүйцэтгэх Товчоо болон МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийж, гүжирдэлт гүтгэлэг болон улс төр бизнесийн олигарх бүлэглэл, тэдний гар хөл болсон АТГ зэрэг байгууллагуудыг хууль бус ажиллагаагаа зогсоохыг шаардсан юм. Тэд “Сонгууль дөхсөн улс төрийн эгзэгтэй энэ үед АН ба МАН-тай харьцуулвал санхүүгийн хувьд ёстой л “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” байдлаар ажиллаж байгаа МАХН-д “санхүүжилтийг нь шалгаж байгаа” нэрийдлээр элдвийн хууль бус дарамт шахалт үзүүлж байна. Гадныхны гар хөл болсон улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн шууд болон шууд бус оролцоотойгоор явуулж байгаа энэхүү хууль бус үйл ажиллагааны гол зорилго нь олон түмний найдлага, итгэлийг хүлээж байгаа МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн бусармаг санааг агуулж байгаа нь нэгэнт нууц биш болжээ. Энэ бүх балмад ажиллагаанднамын дарга болон намын хамт олныхоо дэмжлэгээр өндөр эрх мэдэлд хүрч, тэдний хайр хишгийг бусдаас илүүтэйгээр хүртэн эдэлж ирсэн ёс суртахуунгүй, жудаггүй нэр бүхий зарим хүн бусдын гар хөл болон ашиглагдаж байгааг МАХН-ын мянга мянган гишүүд, дэмжигчид жигшин зэвүүцэж байна” гэсэн юм. Энэ нь үеэр өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Цог Г.Уянга нар “Шударга ёс” эвслээс гарч байгаагаа мэдэгдсэн талаар ямар байр суурьтай байгаа талаар Ж.Сүхбаатараас лавлахад “Энэ нь эртнээс төлөвлөсөн, төлөвлөгөөтэй зүйл байна гэж бодож байна. Үүнд гайхаад байх зүйл байхгүй” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
genet uurygu shaatah vii dee
2016/03/22 103.17.108.42