8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын дарга С.Эрдэнийн 100 саяын схемийг намын гишүүд нь эсэргүүцэж эхэллээ

2020-04-10 14:12:00

АН-ын зарим гишүүн нэгдэн,  дарга С.Эрдэнийг  хууль шүүхийн байгууллагаар  шалгуулахаар болсноо зарлалаа.  Ингэхдээ түүнийг  төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх үндэслэлээр АТГ,   шүүх, прокурор, ХЭҮК-т хандан шалгуулах хүсэлтийг гаргахаар санал нэгдсэн гэдгээ хэллээ. Гэхдээ үүнээс өмнө түүнд 72 цагийн хугацаатай шаардлага  хүргүүлж байгаа юм байна. Тус шаардлагад  сонгуульд нэр дэвшихээр мөнгөө тушаасан 100 гаруй хүнийг нийтэд ил тодоор  зарлахыг шаардлаа.  Хэрвээ гурав хоногийн хугацаанд дээрх нэрсийг  зарлахгүй бол  хууль, шүүхийн байгууллагад хандана гэдгээ хэллээ.

Учир нь АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд нэр дэвших квот олгохын тулд 100 саяын дэнчин төлөхийг шаардсан. Гэтэл ҮБХ-ны хурлын шийдвэр гэх нэрийдлээр горилогчдыг хоёр дахь шатны гэрээ байгуулахыг шахах нэрийдлээр нэмж 300 сая төгрөг тушаахыг үүрэг болгосон байна.  Хэрвээ хоёрдугаар шатны гэрээ байгуулахгүй бол АН-аас нэр дэвших боломж олгохгүй гэдгийг хэлж байгаа аж. АН сонгуульд өрсөлдөх эрх олгохын тулд  үзэл бодлын бус мөнгөний уралдаан зарлаж байгаа учраас үүнийгээ зогсоохыг шаардаж эхэллээ.

Энэ тухайд АН-ын ҮБХ-ны гишүүн  Д.Мөнх-Эрдэнэ  өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Түүний хэлснээр  тус намын дарга нь өнгөрсөн онд олон нийтэд  ил тодоор зарласны дагуу горилогчдоос 100 сая төгрөг  тушааснаар нэр дэвшүүлэх эрх олгох бус нэмж, 300 саяыг тушаахыг шаардаж эхэлсэн байна. Хамгийн хачирхалтай нь нийт 400 сая төгрөг тушааж, АН-аас нэр дэвшсэн хүн ялагдлаа гэхэд яах вэ гэдгийг намын даргаасаа асуухад “Хохь чинь” хэмээн хариулж байгаа аж. Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр  “АН-ын ҮБХ нь намын даргын тулгалтаар мөнгө баталдаг хурал болсон” гэлээ. Хамгийн хачирхалтай нь  сонгуулийн квотыг ийнхүү  их хэмжээгээр үнэлж эхэлсэнд дургүйцсэн хүмүүсийг  шууд намаас хөөх  шийдвэрийг хүчээр гаргаж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл, сонгуультай холбоотой асуудлаар аливаа хурал зохион байгуулахад АН-ын гишүүн бүрийг нэгбүрчлэн нэгжиж, утас сэлтийг нь хурааж аваад оруулдаг болжээ. Түүнчлэн тус намын ҮБХ-ны гишүүдийн 49 хувь нь үзэл бодлоороо уралдах хүсэлт сонихолтой залуус байдаг 51 хувь нь С.Эрдэнийн ойр дотнын хүмүүс байдаг учраас ҮБХ-ны хурлаас хүч түрсэн шийдвэрийг гаргах болсон гэдгийг Д.Мөнх-Эрдэнэ тодотголоо.  Одоогийн байдлаар тус намаын 100 гаруй гишүүн  сонгуулийн дэнчин болох 100 сая төгрөгөө тушаасан бөгөөд нэмж 300 саяыг тушаахыг эсэргүүцэж байгаа юм байна.  Үүнээс үүдэлтэйгээр АН сонгуульд оролцох эсэх  тухай асуудал ч яригдаж эхэлсэн гэдгийг хэллээ. Ийнхүү АН-ынхан  нэр дэвшүүлэх дэнчингийн мөнгөнөөс үүдэлтэйгээр дотроо хагаралдаж  эхэлсэн төдийгүй намын даргаа хууль шүүхэд өгөхдөө тулжээ.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Товуу
Д.Мөнх-Эрдэнийг дэмжинэ ээ. Маш шударга сайн залуу юм билээ. За тэр Элбэгдожийн гөлөг С.Эрдэнэболдоор ч юу хийхэв. Тэр бол шал худлаа пацаан.Аав нь олон ч нам дамжсандаа.
2020/04/13 192.82.73.87
зочин
АН -ын сэхээтнүүд нэгдэж энэ мапижсан бохир байдлыг арилгах цаг болоогүй юу. Энэ байдлаараа сонгуульд орох эрхээ хасуулж АТГ ын үүдийг сахих вий дээ
2020/04/13 202.179.31.242
irgen
АН ыг ямар улс төрийн хүчин гэх вэ жижигхэн ... цугларалт. Хусмаа голж ноён болохоор сэрүүн зүүдэлсэн хөлөгнүүд
2020/04/12 103.57.93.109
Тулга
Эрдэнээ, чи шүү. Хогийн хулгайч дээрэмчдийн үүр болсон АН-ыг устгаж алга болгох ариун үйлсэд чинь амжилт хүсье
2020/04/12 172.90.243.62
Болд
Хех хотын консулаар суухдаа авилгадсан менгее яасан малаа 100 гаргаж чадахгуй бол амьдралаа бод мангар бацаанаа
2020/04/11 202.126.88.199
иргэн
Ардчилал чухал нь үнэн боловч түүнийг удирдагч нар нь биш ээ. АН-аас жинхэнэ эх орончид нэр дэвшинэ гэх итгэл үнэмшил алга. Луйварчид эсвэл луйварчин болох замыг сонгогсод л дэвшинэ гэдэг нь ойлгомжто
2020/04/11 103.26.195.22
Bold
ARDCHILSAN NAM HESEG BVLEG HVMVVSIIN HUVIIN SONIRHOLIIN EVSEL MAP BOLSON NI IL TOD BOLLOO .tED TURD GARAAD HUVI HURUNGUUL BODOH UYM BNA .
2020/04/11 178.209.135.155
Shar tokhoi
Ardchilsan nam huviin mapchisan nam boljee .Boloh bolohdoo komynist namaas door vzeltei .Bodlog barij turiig huvi hvnii gart shuud avhaar bologoj bna .Hyatadad ochiod ardchilaliihan iimel uym zaalgaj.
2020/04/11 178.209.135.155
Zzz
Zorigtoi tuushtai daichin zaluu
2020/04/11 122.201.22.212
erka
hohinee ardchilsan nertei ene muu hogiin nam ustbal taarna yah gej erdeneeg darga bologson um
2020/04/10 182.160.38.89