“Зөв амьдрах ухаан” төвийн тэргүүн Д.Загдааг БЗД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид баривчилжээ. Түүнийг хорих 461 дүгээр ангид цагдан саатуулсан байна. Өнгөрсөн пүрэв гарагт тус төвд амьдарч байсан иргэн Д.Халиун хэвлэлийн бага хурал хийж, Г.Загдаад удаа дараа хүчирхийлүүлж байснаа олон нийтэд ярьсан юм. Тус хэргээр Д.Загдааг баривчилсан байна.