8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 25-аар нэмэгдэж нийт 10537-д хүрсэн байна

2020-04-13 10:08:03

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 4 дүгээр сарын 13-ны 00.00 цагийн байдлаар 25-аар нэмэгдэж нийт 10537-д хүрсэн байна. Шинээр Сөүл хотод 8, Дэгү хотод 3, Инчон хотод 1, Кёнги мужид 3, Умард Гёнсан мужид 4, хилийн хорио цээрийн бүсээс 6 тохиолдол нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар 518743 (+4122) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 494815 (+4494) иргэний хариу сөрөг гарч, 13391 (-397) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 7447 (+79) иргэн бүрэн эдгэрсэн бол 217 (+3) иргэн нас барсан. Одоогоор 2873 (-57) иргэн тусгаарлагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment