Эрүүл мэндийн яамнаас коронавирус буюу "Covid-19" өвчний талаар нөхцөл, байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарласан 20 хүний нэгд нь коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 17 боллоо. Үүнээс дөрөв нь эдгэрч, 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хоёр хүн сувиллын тусгаарлах байрнаас гарсан бөгөөд үргэлжүүлэн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой аж. Сувиллаас гарахад нь мөн бүх төрлийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.