Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьсан бичлэг цацагдсан. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж дараах тайлбарыг өглөө. Тэрээр "Төрийн байгууллагууд нэг зүйлийг шалгах хэрэгтэй. 2018 оны жилийн эцсээр төрийн байгууллагаас 800 гаруй сая төгрөг авсан. Гэтэл өөрсдөө улсаас мөнгө авдаггүй гэж яриад байгаа. Тус байгууллагад шалгалт явуулах ямар ч боломжгүй.Энэ бичлэгтэй холбогдуулан намайг их дарамталж байна. Би түүнд “Чи хүнтэй зөв харьц. Хүнтэй арслан бар шиг харьцах юм” гэж хэлсэн. Бичлэгээс тэр хэсгийг хассан байна лээ. Архины хамааралтай иргэд янз бүрийн л ааш араншинтай байдаг байх. Би олон удаа түүнтэй яриад, аргаа бараад “Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьц” гэж хэлсэн нь одоо Г.Загдаад их олз болж байна. Хүн гөлгийг хөөрхийлж өхөөрддөг биз дээ. Би тэр утгаар нь хэлсэн. Би хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ" хэмээн хэллээ.
Ж.Бямбадорж: "Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьц” гэж хэлсэн нь одоо Г.Загдаад их олз болж байна
2020-04-13 13:11:00