Согтруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, учруулж болзошгүй нөхцөл байдал үүсч байгааг цагдаагийн болон Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 59 дүгээр байр 9 давхар орон сууцны IV давхрын цонхоор хүн үсэрч 3 давхар өргөтгөлийн барилгын дээвэр дээр унасан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 00:46 цагт өгчээ.
Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 00:58 цагт очиход тус байрны 169 тоотод оршин суугч 21 настай, эрэгтэй иргэн О согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ байрны дээвэр дээрээс үсэрсэн байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.