8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр УВС аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа

2020-04-13 16:00:00

Өнөөдөр УВС аймгийн онцгой комисс хуралдаж Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал, сургууль цэцэрлэгийн халаалт зэрэг асуудлаар хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

- ЕБС, цэцэрлэгийн халаалтыг 2020.04.15-аас эхлэн хэсэгчилж хаах, хөлдөлт үүсгэхгүй байх, зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх

- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх , далан шуудуу суваг сэргээх ажлыг зохион байгуулах, уг ажилд иргэд аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулах

- Аймгийн хэмжээнд энэ долоо хоногийн 5 дахь болон амралтын өдрүүдээр их цэвэрлэгээг зохион байгуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх

- Гэр хороололд ариутгал халдваргүйжүүлэлт хийх зардлыг тооцож, ажлыг зохион байгуулах

- Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулалттай гүйцэтгэх

- Байгууллага бүр ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах

-“Амны хаалтаа зүүцгээе” аян өрнүүлэх зэрэг шийдвэрийг гарган холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Мөн ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа байнга ариутгаж хэвшихийг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл