8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Загдааг 30 хоног цагдан хорилоо

2020-04-14 10:46:59

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа; 1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх /Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна / хэсэгт тус тус заасныг удирдлага болгон яллагдагч Г.Загдаад өнөөдрөөс /2020-04-13-ны өдрөөс/ эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд; 1.3.гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан / дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Хуучин хулгар тиймч амархан хэргээн хүлээхгүй баримтаар хэргийг нь тулгах л хэрэг гарна даа
2020/04/18 103.10.23.113
Загдаа чоно
Байгуулагын нь улсын мэдэлд авч ажилуулах нь зөв Эрх мэдэлдээн байгаа хүнийг дарамтлан Хүчэнгийн хэрэг үүлджээ энэ нь нэг хүнч биш бүлэглэн үүлдсэн ба бас өөр хүмүүсийг ч хүчэндсэн байна
2020/04/18 103.10.23.113
монгол хүн
Цагдан хорих нь зөвөө харин байгууллагыг нь татан буулгахгүй бол эргээд юу ч хийж магадгүй хүн байна шүүдээ
2020/04/15 43.228.131.90
Zochin
Хамгийн багадаа 3-5 жилийн ял өгөх ёстой доо, толгойгийн илбэл хэрэг хийх нь ихэснэ дээ
2020/04/14 202.9.47.13
  • Recent
  • Most Read
  • Most Comment