8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ хохирогч эмэгтэйчүүдийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна

2020-04-14 12:28:37

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад хүчиндүүлсэн гэх иргэн Д.Халиун хэвлэлийн хурал хийж олны анхаарлыг татаад байгаа юм. Мөн үүнээс гадна  “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарын Д.Халиун гэх охинтой зүй бус харьцаж буй бичлэг сошиал орчинд түгж, олон нийтийн бухимдал, хардлагыг төрүүлээд байгаа юм.  Д.Халиун нь охиныхоо хамтаар “Зөв амьдрах ухаан” ТББ-д өмнө нь амьдарч байсан бөгөөд аргагүйн эрхэнд охиноо тус газарт үлдээж хэсэг хугацаанд явсан талаараа мэдээлэл хийсэн.

Хохирогч Д.Халиун болон бусад эрх нь зөрчигдөж буй эмэгтэйчүүдийн асуудлаар МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл  “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” -ийн тэргүүн Х.Оюунцэцэгтэй уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтын үр дүнд эрх нь зөрчигдөж буй эмэгтэйчүүдийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment