
УОК хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг хэлэлцжээ. Сургууль, цэцэрлэгийн хөл хорио энэ сарын 30-ны өдөр дуусна. Харин Ерөнхий сайд дээрх хугацааг IX сарын 1-н хүртэл сунгах саналыг УОК-т гаргасан юм. Уг асуудлаар УОК хуралдаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-нд хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх юм байна.



