8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт 32 чиглэлд 64 тээврийн хэрэгслээр 1792 зорчигч замд явж байна

2020-04-14 17:00:00

2020.04.14-ний өдрийн 12:30 цагийн байдлаар нийт 32 чиглэлд 64 тээврийн хэрэгслээр 1792 зорчигч замд явж байна. Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган ажиллаж байна. Мөн зам дундын хяналтын постоор дамжин өнгөрч буй жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжиж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Цаг агаар: Өвөрхангай, Дундговь, Хэнтий, аймгуудаар бага зэргийн шороон шуургатай, бусад нутгаар тогтуун зам даваа саадгүй.

Иргэд, зорчигчид та бүхэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж хөдөлгөөнд оролцоно уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment