8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Болдсайхан: Олон хүнийг түгшээсэндээ "УБ-Сонгдо" эмнэлэг уучлалт хүсэж байна

2020-04-15 10:34:01

УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний шинжилгээний хариу урд шөнө 02.00 цагийн орчимд  СӨРӨГ гарсныг ЭМЯ-наас мэдээллээ. 

Энэ талаар “УБ-Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан өнөөдөр “COVID-19 тестээр эерэг гарсан бол PCR шинжилгээгээр сөрөг гарсан тул вирусийн халдвар аваагүй гэсэн үг. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай, учир нь вирусийн эсрэгтөрөгч үүссэн байна. Түргэвчилсэн тестээр үзсэн бусад 40 хүнд хариу сөрөг гарсан. Хятад улсад үйлдвэрлэсэн шинэ тест гэжээ. 

Мөн тэрбээр “Бүгд маск шил зүүж, гараа сайн угааж, аль болох гарахгүй. Бусдад ойртохгүй, сайн унтаж амарч, хөнгөн зөв хооллож өөрийгөө ба бусадыг  COVID-19-өөс хамгаалаарай. Олон хүнийг түгшээсэндээ Сонгдо уучлалт хүсэж байна. Уучлаарай. Гэхдээ тандалт, хамгаалалтыг цаашид ч сайн хийнэ” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
АЖИЛААН ДҮРЭМ ЖУРМИИЙН ДАГУУ САЙН ХИЙСЭН БАЙНА ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД БИД ХАЛУУРДАГ ШУУД ХАТГАА БОЛДОГ ХАНИДААР БАРАГ ХҮН БҮР ӨВДСӨН ҮҮНЭЭС ҮҮДЭЖ ДАРХАЛАА БИ БОЛСОН БАЙЖ БОЛОХ ЮМ
2020/04/18 103.10.23.113
сонор сэрэмжгүй
улсын эмнэлгүүд маш сайн ажиллаж байна, одоо хувийн эмнэлгүүд хөдөө орон нутагт л мэрэжглийн түвшинд ажиллах шаардлагатай байна даа, өчнөөн хонож байхад анзаараагүй сонор сэрэмжгүй байсан байна
2020/04/15 192.82.66.101
шууданч
Харин ч танайх сайн ажилласан байна. Бид унтаагүй л байгаа юм байна гэдгийг харууллаа шүү дээ. Хайртай бас хартай бүхнээ хамтдаа хамгаалъя
2020/04/15 192.82.66.181
Иргэн
Ажлаа сайн хийсэндээ уучлалт гуйх хэрэггүй. Ухаантай хүн бүр ойлгоно.
2020/04/15 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment