8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямхүү: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-16 11:59:00

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, "2020 оны IV сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. "Алтанбулаг" боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан тээврийн жолооч 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Эмчлэгдэж гарсан таван хүний биеийн ийлдэст эсрэг бие илэрсэн. Тиймээс үргэлжлүүлэн тандан хянаж байна. ХӨСҮТ-д 245 хүн эмчилгээ тандалт үргэлжилж байна. Сонгдо эмнэлгийн хоёр иргэнээс эсрэг биет илрээгүй. Эсрэг бие гэдэг бол хүний биед гадны биет орж ирэхэд үүсдэг. Эсрэг бие үүссэн байхад вирус арилсан ч хүний биед үлддэг. Энэ бол вирус биш дархлалын системд байдаг армийн нэг хэсэг гэсэн үг. Энэ эсрэг биетийг бид хянаж байдаг. Эсрэг бие бол вирус биш. Тухайн вирусийг таньдаг эсрэг биет гэсэн үг. Харин ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ" гэсэн мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл