8o
Улаанбаатар хот
mobile menu

100сая төгрөгийн асуудлаас болж АН сонгуульд орох эсэх нь эргэлзээтэй боллоо

2020-04-16 14:23:00

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж, АН-ын дарга С.Эрдэнийг нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авсан гэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж буйгаа мэдэгдлээ. АН-ын даргын энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалт, Улс төрийн намын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байгааг хэллээ.

Тодруулбал, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдах, мөн хүнийг яс үндэс, шашин шүтлэг, арьсны өнгө, хөрөнгө чинээгээр ялгаварлаж үл болно гэх Үндсэн хуулийн суурь зарчмуудтай зөрчилдсөн, ноцтой хууль зөрчсөн үйлдлийг С.Эрдэнэ хийж байна гэсэн юм. Нэр дэвшигчээс 100 сая төгрөг цуглуулах схемыг санаачилж, ажил хэрэг болгосон С.Эрдэнийг Их хурлын гишүүний бүрэн эрхээс түтгэлзүүлэх болон АН-ын даргын албан тушаалаас огцруулах шаардлага тавьж байгаа аж.  АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “ 100 сая төгрөгийн асуудлаас болж АН рейтинг унаж, сонгуульд орох эсэх нь эргэлзээтэй, нэр дэвшигчид хуулийн нарийн төвөгтэй асуудалд унаж мэдэхээр болчихоод байна. С.Эрдэнэ Засаг дарга байхдаа хотын газар зарсан бол АН-ын дарга болоод намынхаа суудлыг үнэлээд зарчихсан. Одоо харин Их хурлын гишүүний суудлыг 100 сая төгрөг цуглуулах нэрийдлээр зарах үйлдэл хийж байна” гэв. Тэрбээр цаашид ч энэ хууль бус асуудлаар хүчтэй тэмцэл өрнүүлэхээ энэ үеэр мэдэгдсэн юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өвөө, эмээ нар
Энэ залуу үнэхээр үнэн хэлж байна.Бидэнд амьдрах эрх бий шүү. Бид та нарын талбар болмооргүй байна. Зөндөөн удаан 30 жил хараад эмээ, өвөө боллоо. Үлдэх хугацааг үр хүүхдүүдтэйгээ амар тайван, хэрүүл
2020/04/23 139.5.216.160
Зочин
АН, МАН-ыг газрын хөрснөөс арчаад хаячаасай. Эднээс бүр залхаж гүйцлээ. Бидэнд амьдрах эрх бий шүү новшнуудаа. Та нар энэ үеийнхнийг хүн ёсоор амьдрах эрхийг зөрчиж хүмүүсийн амьдралыг там болгосон.
2020/04/17 103.57.93.94
Монгол
Эрка чиний саналыг дэмжиж байна
2020/04/16 43.228.131.90
erka
zugeeree ardchilsan nam songuulid orsoldoodch amjilt olohgui erdeneegeer dargaa hiisen ene nam ingeed bulshlagdalaa
2020/04/16 182.160.37.67