8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрээн хотоос 55 иргэнээ татаж авлаа. Замын-Үүдэд 21 хоног тусгаарлана"

2020-04-16 16:21:58

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүллээ.

Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд:

  • 0-5 насны хүүхэд 5
  • 5-18 насны 2
  • 18-30 насны 19
  • 30-45 насны 19
  • 50-иас дээш насны 8
  • Өндөр настан 1
  • Жирэмсэн 1 хүн байна.

Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан байна. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл