8o
Улаанбаатар хот
mobile menu

"Их Британид тогтоосон хөл хорионы хугацааг сунгасан тул тус улсад оршин суугаа монгол иргэд түр журмыг чанд мөрдөнө үү"

2020-04-17 09:20:57

Британид коронавирусийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгааг сааруулах үүднээс улс орон даяар 3 долоо хоногийн турш хөл хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоосон байсныг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр сунгаж, дор хаяж 3 долоо хоногийн хугацаагаар дахин үргэлжлүүлэхээр болов.

Хөл хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байхыг уриалсан хэвээр байна. Үүнд:

  • Хүнсний дэлгүүр, эмийн сан орох
  • Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах
  • Эмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах
  • Гэрээсээ ажиллах боломжгүй, ажил үүргээ ажлын байрнаасаа зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах.

Хөл хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль ногдуулах юм байна. Иймд Британид оршин суугаа монгол иргэд суугаа орны түр журмыг чанд мөрдөхийг хүсье.

Монгол Улсын онцгой комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан нь цуцлагдсан бөгөөд дараагийн шинээр үйлдэх нислэгийн талаарх мэдээллийг Улсын онцгой комиссоос одоогоор гаргаагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл