8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгаарлалтад байсан иргэн хашааны завсраар архи авах гэж байгаад баригджээ

2020-04-17 13:50:26

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэлмүүн трейд” ХХК-ий “Дрийм-1, 2” зочид буудалд байрлуулж, тусгаарлан ажиглах үеийн хамгаалалтыг Экологийн цагдаагийн албанаас хариуцан ажиллаж байна.

Хамгаалалтын явцад тус зочид буудалд байсан Ө нь энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 0.75 литрийн #согтууруулах ундааг зочид буудлын хашааны завсраар бусдаас авах гэж байсан үйлдлийг таслан зогсоож Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 5.13.1 дэх хэсэгт заасны дагуу 150.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бц
Энэ хүн чинь 30 см ортсон байна шүү дээ Халдвар тараах 100хувиийн магдлагтэй шийтгэл нь дэндүү бага юм Энэ бол санаатай хорлон сүүтгэх үүлдэл ял өгөх үндэстэй Эрүүгийн хууланд иим зүүл анги би
2020/04/18 103.10.23.113
иргэн
Архичинг бүү Монголд бавчир тэд бол хүниий тооноос гарсан нийгэмийн шаар болсон хүмүүс
2020/04/18 103.10.23.113
Шууданч
Тэгвэл бусад юм ч тэр, магадгүй тусгаар тогтнол ч гэсэн бага үнэлгээтэй байх даа тээ...
2020/04/17 192.82.66.181
шууданч
Ердөө л 150000 гэж үү. Монголчуудын аюулгүй байдал ердөө л иймхэн үнэтэй юм уу...
2020/04/17 192.82.66.181
  • Recent
  • Most Read
  • Most Comment