8o
Улаанбаатар хот
mobile menu

Эдийн засагч Л.Наранбаатар З.Энхболдтой холбоотой ноцтой баримт дэлгэлээ  

2020-04-17 14:13:00

Эдийн засагч Л.Наранбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын зөвлөх З.Энхболдын хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтыг өнгөрсөн сард дэлгэнтүүнийг АТГ, Эрүүгийн цагдаагийн газар болон ТЕГ-т шалгуулах хүсэлт гаргажээ. Гэсэн ч эдгээр газруудаас татгалзсан хариу өгчээ. Иймд энэ удаад дахин мэдээлэл хийж, З.Энхболдтой холбоотой ноцтой баримтуудыг дахин дэлгэлээ.

АН-ын даргын зөвлөх асан З.Энхболд улс төрийн нөлөөгөө ашиглан хамаарал бүхий нэгдмэл, бизнесийн ашиг сонирхол нэгтэй хүмүүсээрээ дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж Эдийн засагч Л.Наранбаатар үзэн “Хишиг-Арвин”, “Страто” компанийг шалгуулах хүсэлт гаргасан боловч АТГ, нийслэлийн прокурорын газраас “З.Энхболд эдгээр компанид хувь эзэмшдэггүй тул шалгахгүй гэсэн” хариу өгчээ.Энэ тухайд эдийн засагч Л.Наранбаатар тэрбээр “З.Энхболд мангас болчихжээ. Хууль хүчний байгууллагынхан түүнээс айдаг болсон байна.Түүнтэй холбоотой үнэн бодит баримтуудыг дэлгээд байхад хууль хүчнийхэн шалгахгүй байгаа нь ямар учиртай юм бэ” хэмээн тодотгож, түүнтэй холбоотой баримтуудыг дурдлаа.

2016 оны сонгуулиар З.Энхболдын менежерээр  “Страто” компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг ажилласан нь яалт ч үгүй нотлох баримт учраас дахин АТГ шалгуулахаар өгч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр З.Энхболд болон түүний төрсөн дүү З.Хишигтогтох нартай 20 гаруй компани хамааралтайг хэлж, “Страто” компаниас тэдний хамаарал бүхий хүмүүс цалин авдаг тухай ярилаа. Тодруулбал,  2018 оны аравдугаар сараас З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзий, эхнэрийнх нь дүү Т.Батдэлгэр нар цалин авч эхэлсэн бол З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох тэднээс өмнө есдүгээр сараас эхэлж, одоог хүртэл цалин авч байгаа аж.

“Страто” компанийг 2015 оны долоодугаар сард байгуулжээ. Үүнээс хэдхэн сарын өмнө буюу дөрөвдүгээр сард З.Энхболд “Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээг унагааж, “Эрдэнэс тавантолгой” компани дээр 30 сая тонны хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулах боломжийг хаасан байна. Үүнээс болж өнөөдрийн эдийн засгийн тооцоогоор 8.4 тэрбум ам.долларын экспортын орлого алдагджээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
nuguu yamaa ni uheed duussan uu? Ikh unetei yamaa France ulsaas ylsiin tusviin hurunguur avason shuu
2020/04/21 103.212.116.206
Про
Шантаажчин Наранбаатар битгий шаагаад бай
2020/04/18 202.126.88.199
ард
Ийм зүүл хийдэгүй хийгээгүй нэг ч албан тушаал эрх мэдэлтэн байхгүй Тэднийг бүгдийг нь зарлдаж эл болгох хэрэгтэй юм биш үү З Энхбол ямарч гэсэн Таван толгойг хулгайч нарын гараас салгасан хүн
2020/04/18 103.10.23.113
Hehe
30 ger bul bas Zi-g shalga. Todorhoi ger buliin hunii ner ustai ny garchee...
2020/04/18 66.181.160.74
Шууданч
ККК. энэ ч арай л болж байна даа
2020/04/17 192.82.66.181
Zochin
Naranbaatar shizo bolioch ee
2020/04/17 82.38.12.74
Shar tokhoi
Turuus bayachisan 30 ger bvl negeer nemegdevee huurhii ongon tsarailaad yavsan chini aimshagtai ter byniin hohirol .Mongold ychiryylsan eh ornoos yrvagch baij .
2020/04/17 178.209.135.155
  • Recent
  • Most Read
  • Most Comment