8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхнэрээ зоддог гэх Д.Сүндийг төрд илгээж болох уу?

2020-04-22 13:54:59

Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшихээр горилогч, “Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн гишүүн Д.Сүндий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодсон гэх баримтууд олон нийтэд ил болж дуулиан дэгдээгээд байна. Эх сурвалж, түүний эхнэр Н.Ундрахын ХУД-ийн Цагдаагийн хэлтэст өгсөн “нөхөр болох Доржрэнцэнгийн Сүндийд зодуулж, хавирга нь хугарч, зөөлөн эд гэмтсэн, хүчирхийлэлд өртөж дарамтад амьдарч байгаа” тухай өргөдөл, Н.Ундрахын биеийн гэмтлүүдэд хийсэн эмнэлгийн болон шинжээчийн дүгнэлт, мөн хохирогч Н.Ундрахаас авсан мэдүүлэг зэрэг баримтыг ил болгосон билээ. Уг баримтад “Д.Сүндий нь эхнэртээ удаа дараа гар хүрч, нууц амраг н.Халиунаа гэх эмэгтэйг гэртээ авч ирж хамт амьдардаг, тэр бүү хэл “Халиунаатай хамт гурвуулаа нэг оронд унтана” гэж эхнэрээсээ шаардан эсэргүүцэхэд нь зодож байсан тухай өгүүлсөн юм.

Монгол төрийн босго өндөр байх учиртай. Гэтэл ёс суртахууны хувьд төлөвшөөгүй атал хөрөнгө мөнгөөр далайлган төрийн өндөр сэнтийд гарах нөхөд олширч буйн тод жишээ Д.Сүндий болов. Түүнийг АН-ын дарга С.Эрдэнэд 800 сая төгрөг өгч ирэх УИХ-н сонгуульд нэр дэвших эрхээ авсан гэх мэдээлэл ч чих дэлсэж байна. Нэр дэвшигчдээ ёс зүй, мэдлэг боловсролоор бус дэнчингийн мөнгөөр уралдуулж байгаа АН-ын үйлдэл нь гэрээ засах нь битгий хэл биеэ ч засаж амжаагүй  мөнгөндөө бардсан нөхдүүдийг төрийн эрх мэдэлд хүргэх дардан зам болж байгаа бололтой. 30 жилийн түүхтэй, төр барилцаж байсан Ардчилсан нам өнөөдөр Монгол төрийн албыгдэлгүүрийн лангуун дээрээс худалдан авч буй мэт үнэлж бас үнэгүйдүүлж байгааг олон нийт төдийгүй намын гишүүд нь ч эсэргүүцэж байгаа билээ.

Ямартай ч иргэд сонгогчдын боловсрол өндөр түвшинд хүрсэн гэдгийг хаа хаанаа умартах ёсгүй. Мөн энэ жилээс УИХ-д нэр дэвшигчдийг хөрөнгө мөнгөөр нь биш ёс зүй, мэдлэг боловсролоор нь шалгуур тавьж нэр дэвшүүлж, сонгох жишиг тогтох прогноз харагдаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Товуу
Үхсэн элэнцгийн чинь ардчилал, баасны чинь ардчилал... Монголд ардчилалын дүрд хувирч төрд шургалсан хулгайч нар л бий. Тэд бол хэн ч биш баас...баас
2020/04/28 103.57.93.23
Үнэн
Ардчилсан нам угаасаа Элбэгдоржийн хүмүүжлийн хүмүүс их байгаа шүүдээ Тэр их мөнгөө хандивлачихаар өрөө төлөх гээд ард түмний төлөө ажиллахгүй шүүдээ
2020/04/27 43.228.131.90
ҮНЭН
"Адгийн эрчууд авгайдаа дээрэлхүү" гэдэг ардын үг бий шүүдээ Иймэрхүү хүмүүсийг дээш залруулах гээд дэмжиж байдаг эргүү тэнэг хүмүүс байхгүй байлгүйдээ
2020/04/27 43.228.131.90
Zzz
MANd ch iim humuus bii
2020/04/23 202.126.89.13
Ха ха
АНус нам мөн дөө
2020/04/22 172.90.243.62
  • Recent
  • Most Read
  • Most Comment