8o
Улаанбаатар хот
mobile menu

Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэхээр өргөдөл гаргасан иргэдэд анхааруулж байнa

2020-04-22 14:38:02

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны хүүхэдтэйгээ яваа
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.

Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин uok.shtab@nema.gov.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын 24-ийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.

Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment