8o
Улаанбаатар хот
mobile menu

Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг гол 30-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна

2020-04-22 15:21:39

Нийт нутгаар дулаарч, гол нуурын мөсөн бүрхүүл нимгэрч байна. Өчигдөрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны ар болон өврөөс усжих Идэр, Чулуут, Урдтамир, Богд, Буянт, Хожуул, Цагаантуруут, Онги, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг гол 30-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Энэ нь мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-50 см нимгэрч мөс өргөгдөн хэврэгшсэн үзүүлэлт юм. Иймд дээр дурдсан голууд болон нууран дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment