8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонконгийн дунд сургууль төгсөгчид их, дээд сургуульд элсэн орох шалгалтаа 4 дүгээр сарын 24-ний өдрөөс өгнө

2020-04-13 13:00:00

Хонконгийн Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Кевин Юунг Хонконгийн дунд боловсролын гэрчилгээ авах шалгалтыг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс зохион байгуулахаар болсныг зарлаж, уг шалгалтаа хяналттай, аюулгүй орчинд явуулахад шаардагдах бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ.

Нийтдээ 52,590 дунд сургууль төгсөгчид энэ жилийн шалгалтад орохоор бүртгүүлжээ. Цар тахалтай холбогдуулан шалгалтын бүтцэд зарим нэг өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, хятад болон англи хэлний аман шалгалтыг цуцалж, бүх бичгийн шалгалтыг 4 дүгээр сарын 25-ны дотор өгч дуусгах товыг гаргасан ба харин шалгалтын хариуг 7 дугаар сард зарлахаар товлож байгаа юм байна.

Тус улсын Шалгалт, үнэлгээний газраас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийг хамгаалах төвийн хяналт дор шалгалтыг зохион байгуулах, шалгалт өгөх газрыг урьдчилан ариутгах, суудлыг хол зайтай байрлуулах, шалгуулагчдад маск зүүлгэх зэрэг арга хэмжээг авна. Түүнчлэн шалгуулагчид “биеийн халуун хэвийн эсэх, амьсгалын замын өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэх, шалгалт өгөх өдөр албадан хөл хорионд орсон эсэх” гэсэн гурван асуултаас бүрдсэн эрүүл мэндийн асуулгыг үнэн зөв бөглөсний дараа шалгалт өгөх газарт нэвтрэх зохион байгуулалтыг хийж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл