Налайхын замд буюу Улаанбаатар хотоос Хонхор явах замд өчигдөр орой 19:30 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хьюндай Соната маркийн автомашины жолооч Э нь “Морь барьдаг” ХХК-ийн Налайх-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврийн автобустай /Хьюндай Айр Сити 540 марк/ мөргөлдөж улмаар суудлын автомашин болон автобус замын хажуу руу унасан байна. Замын цагдаагийн газарт 20:55 цагт уг ослын талаарх дуудлага иржээ. Ослын улмаас зорчигч 37 настай эрэгтэй Б нас барж, 14 хүн хүн бэртэж, ГССҮТ рүү хүргэгджээ.
Ослын улмаас 1 хүн нас барж, 14 хүн хүн ГССҮТ рүү хүргэгджээ
2016-03-22 09:08:00