8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-ын их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

2020-04-23 15:03:00

Оросын Холбооны Улсын Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд ноён Фальков В.Н. олон нийтэд хандан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “хичээлийн жилийг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх ба тухайн үеийн нөхцөл байдалдай уялдуулан сургалтын хэлбэрийг сонгох”-оо зарлалаа.

Тэрээр өөрийн мэдэгдэлдээ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс тус улсын их, дээд сургуулиуд зайн сургалтын хэлбэрт шилжсэнийг дурдаад шинэ нөхцөл байдалд зайн сургалтад шилжих явцад их, дээд сургуулиуд 1.) чанартай боловсролыг олгох сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах; 2) цахим орчинд ажиллах ур чадваргүй их, дээд сургуулийн багш нарт дэмжлэг үзүүлэх; 3) оюутнуудад дэмжлэг үзүүлэх гэсэн гурван чиглэлд анхаарлаа хандуулж ажилласныг тэмдэглэв.

Тус улсын их, дээд сургуулиудын зайн сургалтын зохион байгуулалт, хэлбэр болон чанарын талаарх оюутнуудын үнэлэмж янз бүр байгааг дурдаад Оросын Дээд боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулиудын сургалтын төлбөр болон оюутнуудад үзүүлэх багц арга хэмжээний талаар шийдвэр гаргах чиглэлээр ажиллаж байгааг дурдсан.

Мөн цар тахлын улмаас Оросын Холбооны Улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа Улсын нэгдсэн шалгалтын товыг өөрчлөх магадлалтай бөгөөд шалгалтын тов майн баярын дараа гарах юм байна. Харин соёл, урлагийн их, дээд сургуулиудад элсэн ороход шаардагддаг мэргэжлийн шалгалтыг ямар байдлаар зохион байгуулахыг Соёлын яамтай зөвлөлдөн хэлэлцэж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 13