8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй алга болсон эрийг хайж байна

2020-04-23 15:32:47

Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн 37 настай эрэгтэй одоогоос 10 гаруй хоногийн өмнө буюу дөвөвдүгээр сарын 12-нд ээжийнхээсээ гараад сураггүй алга болсныг онцгой байдлынхан хайж байна. Түүнийг сураггүй алга болсон дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-нд онцгой байдлын газарт өгчээ.

Тодруулбал, тус сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар 37 настай, эрэгтэй Ц /согтууруулах ундаа хэрэглэсэн/ тус өдрийн 23:00 цагийн орчимд сумын төв дэх ээж Ш-нхаас гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 08:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар тус сумын 5 дугаар багийн “Цагаан нуга” гэдэг газраас “Онон” голоор 30 км-т завьтай, “Цагаан нуга” гэдэг газраас 4 дүгээр багийн “Цагаан гарам” гэдэг газар хүртэл 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баяр баярбилэг
Миний хань хурдан олдосоо
2021/02/15 66.181.161.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment