8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нарангэрэл: Турк улсын иргэн эдгэрч ажиглалтаас гарлаа

2020-04-24 13:43:14

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд ажиглалтад 958 хүн байна.Үүнээс 32 хүн шинээр ажиглалтад орж, 291 хүн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "Коронавирус илрээгүй байна. Нэг хүн эдгэрсэн сайхан мэдээтэй. Туркийн нэг иргэн эдгэрсэн. Харин Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавирус илэрлээ. 13 хоногийн дараах гурав дахь шинжилгээгээр вирус илэрлээ. Оюутнууд нэг нэгээр тусгаарлагдаж байсан" гэж мэдээлэл өглөө.

 Сүүлийн 24 цагийн дотор  ОХУ-д 4774 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 62000  хүн коронавирусийн халдвар авсан.Мөн 42 хүн нас барсан. Ялангуяа манайхтай хил залгаа эрхүү хотод  75, буриадад 163 хүн шинээр өвчилсөн байна. Хамгийн өндөр өвчлөлтэй байгаа нь Америк, Испани, Итали, Герман, Франц, Турк улсууд байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment