8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2020-04-27 09:37:17

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.04.27/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хотод: 

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Бусад нутгаар: 

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment