8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Анхмаа: Энэ сарын 15-ны дотор төслийг гүйцэтгэх хэрэгтэй

2020-04-27 11:03:26

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг буурлах төслийн хүрээнд 55 дугаар тусгай сургууль, 63 дугаар цэцэрлэгийн их засварын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төслийн удирдагчтай цаашдын ажлуудын талаар санал солилцлоо.

55 дугаар сургуулийн засварын ажлыг “Грэйт майнинг” ХХК, 63 дугаар цэцэрлэгийн засварын ажлыг “Ган тосон” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд засварын явцын ажил удаашралтай байгаа тул 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдсэн ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх үүргийг холбогдох албаныханд өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл