8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаярын халаасанд байгаа О.Баасанхүүг УИХ-ын дэд дарга болгох уу

2016-03-22 09:36:00

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. "Шударга ёс" эвсэлээс Л.Цог, Г.Уянга нар гарсанаар бүлэг 8 гишүүнтэй болж байна. УИХ-ын гишүүн Л.Цогийн тухайд “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлөн УИХ-ын дэд даргаар ажилладаг. Түүнийг ийнхүү бүлгээс гарч байгаатай зэрэгцээд дараагийн УИХ-ын даргын суудалд горилогчдын нэрс тодорч эхлээд байна. Тодруулбал, Л.Цогийн оронд УИХ-ын дэд даргад О.Баасанхүү яригдаж эхэлсэн байна. Гэхдээ О.Баасанхүү намын жагсаалтаар УИХ-ын босго давсан.

Өмнө О.Баасанхүү гишүүн сайд болж чадаагүйдээ намын удирдлагадаа тунирхаж, УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нартай нийлж явсан цаг саяхан. Хамаагүй сөрвөл эргүүлэн татаад орны хүнийг оруулаад ирэх эрх мэдэл Н.Энхбаярын гарт байгаа нь тодорхой. Тэгсэн тохиолдолд дараагийн хүн нь МАХН-ын Ж.Эрдэнэжамъяан орж ирэх магадлалтай. Түүний хувьд өмнөх Засгийн Газрын хувьд Хөдөлмөрийн, Хууль зүйн дэд сайдын албыг хашаж байсан эрхэм. Тэрбээр саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай дахин хайр зарлаж, даргыгаа өмөөрч бүр уйлан уйлан мэдээлэл хийж үнэнч гэдгээ дахин баталж харуулсан.

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нарыг бүлгээсээ гарах шийдвэр гарсаны дараагаар эвслийн бүлгийн удирдлагууд мэдэгдэл хийж хоёр гишүүнээ намын удирдлагуудтай ярьж зөвлөлдөөгүй гэж шүүмжлэхээс гадна бүлэгт найман гишүүн үлдсэн учир үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хууль эрх зүйн чадамжтай гэдгээ онцолоод авсан. Мөн тэд хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа сайд нараас аль нэгийг нь солих, өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулсан анхны гэрээ хүчингүй болно гэж АН-ыханд сануулга өглөө.

Тун удахгүй хаврын чуулган нээлтээ хийх гэж байна. Чуулган нээлтээ хийсэний дараагаар Эрүүл мэнд спортын сайдын асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Үндсэн хуульд заасан эрхийн дагуу Ерөнхий сайдын хувиар УИХ-д өргөн барина хэмээсэн Ч.Сайханбилэгийн мэдэгдэлд давхар хариулт өгөөд авлаа. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд дараагийн сайдад нэр дэвшигчийг оруулж ирвэл үндсэндээ нэг тогооноос хоол идэх боломжгүй болж байгаа юм. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал хаашаа ч эргэж болно. О.Баасанхүү гишүүн үлдэж буй хугацаандаа УИХ-ын дэд дарга болох уу, эсвэл чадахгүй юмаа гэхэд Бүлгийн дарга болох ч магадлалтай байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Л.Цог дахиж УИХ-ын гишүүнээр сонгогдохгүй шүү дээ. 2-3 сар УИХ-ын дэд даргаараа л ажилахгйгүй.
2016/03/23 103.17.108.42
novshoo
2016/03/22 103.17.108.42
jaa lam
tumenii shivsheg ongioo nohoi doloo.!!!!!! bi aguu ih humuun turd garch zutegdeg um baina gej oilgoj itgej baisan um!! iim hog novsh bugs doloogch baktyer huvalz buus turiin tolgoid gardag um bol bid Suirch baigaa um baina ......ichej humeer bugs ulaig
2016/03/22 103.17.108.42
Энхбаярын улс төриййн тавцан дахь хүүдэл ээ гэж...
2016/03/22 103.17.108.42
Энхбаярын улс төриййн тавцан дахь хүүдэл ээ гэж...
2016/03/22 103.17.108.42