8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэрэвгэр жиргэрүүгийн 100 кг үр хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

2020-04-28 09:39:16

Дэрэвгэр жиргэрүү хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ.Тодруулбал, Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр жолооч, Монгол Улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг, нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
 

 

 

Тухайн ургамлын үр нь Гаалийн Төв лабораторийн 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн шинжилгээний дүгнэлтээр Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр гэж тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment