8o
Улаанбаатар хот
mobile menu

Баруун түрүү чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт оржээ

2020-04-28 13:06:13

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаа. Үүнтэй холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн эгнээг тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд хааж засварын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг анхаарууллаа.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл