8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуучин хувцас шатааж байгаад Богд ууланд гал алджээ

2020-04-28 13:08:05

Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цагт Богд уулын Энхтайваны аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлага иржээ. Улмаар гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу галын голомтод очиж, нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ирж, галыг унтрааж цурамд оруулсан байна. Цагдаагийн байгууллага гал тавьсан этгээдийг эрэн сурвалжилж олжээ. Тухайн гал түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ. Тэрбээр хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна.  Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, дээрх этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл