8o
Улаанбаатар хот
mobile menu

“Загас” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

2020-04-28 13:51:35

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Орхон голын дагуу хяналт шалгалт хийсжээ.  2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг Орхон голоос 4 иргэн, 1 тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан хуулиар загас барихыг хориглосон хугацаанд дөрвөн төрлийн 30 ширхэг загас барьсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд буцаан тавьжээ. 

Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу дөрөвдүгээр сарын 01-нээс  зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
Mash sain bna .Tyrj vheh geed baidagaa bolioldoo .Horhoi hudluud baival bariad bytsaagaad tavidag baih heregtei shvv dee .
2020/04/29 178.209.135.155
  • Recent
  • Most Read
  • Most Comment