8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вагон явж эхэллээ

2016-03-22 09:41:00

Зам тээврийн сайдын тушаалаар  вагон депогийн инженер, техникийн ажилтнууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вагон тоноглох ажлыг нэгдүгээр сарын 15-нд эхлүүлсэн юм. Тэгвэл өнөөдөрөөс эхэлж Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вагон явж эхэлсэн байна. 

 Ажлыг удирдсан депогийн ерөнхий инженер О.Дэмбэрэлсүрэн “Замын даргын тушаалаар манай вагон депогийн инженер, техникийн ажилтан, ажилчид гардан хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтарч, тэднээс зөвлөгөө авч ажилласан нь бидний ажилд дөхөмтэй байсан. Мөн нэмж хэлэхэд бид шинэ вагон эвдэж, хийгээгүй. Харин тусгай зориулалтаар ашиглаж байсан 482 дугаар вагоныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж өөрчлөн тоноглосон” гэв. Дашрамд дурьдахад, уг вагонд нэг дор хөгжлийн бэрхшээлтэй зургаан иргэн, асран хамгаалагчийн хамт зорчих боломжийг бүрдүүлж өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
unshigch
Hun hol garaa osold orood aldsan bol hogjliin berhsheeltei boldog um uu? Ta nar ugee songoj bicheech!
2016/03/23 103.17.108.42