ХХБанк “TDB Online App”-аараа дамжуулан харилцагчдадаа цаг ямагт шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр зорин ажилласаар байна. Энэ ч утгаараа ОНЛАЙН банкны үйлчилгээндээ банкнаас авч болох бүхий л боломжуудыг шингээн иргэд, харилцагчдадаа улам бүр ойртсоор байна. Өөрөөр хэлбэл банканд өөрийн биеэр ирэлгүйгээр банкны бүх төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Эдгээр өргөн боломжуудын нэг нь Та өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцэх картаа онлайнаар захиалаад хүссэн газраа хүргүүлэн авах боломж юм. Ингэхийн тулд Та ердөө TDB ONLINE үйлчилгээнд бүртгэлтэй байхад л хангалттай бөгөөд доор харуулах цөөн хэдхэн алхмуудыг хийснээр гадаад төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээ бүхий ХХБанканд өөрийн гэсэн төлбөрийн карттай болох юм.
Та ХХБанкны харилцагч биш байлаа ч зайнаас бүртгүүлэн TDB ONLINE үйлчилгээнд нэвтрэх боломжтой. Ингэхдээ Та эх орондоо эсвэл гаднын аль нэг улсад оршин суудгаас хамаарч, харгалзах холбоос хаягаар нэвтрэн шаардлагатай мэдээллийг бөглөснөөр ХХБанкны TDB ONLINE үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Зайнаас ч гэсэн Зөвхөн Танд үйлчилнэ
#TDB_Online
ХХБанкны сошиалд нэгдээрэй.