8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн албанд томилогдох 3035 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ

2020-04-29 14:00:00

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 3035 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн, одоо 155 мэдүүлэг хянагдаж байна. Урьдчилсан мэдүүлгийн 73,3 хувийг нийслэл Улаанбаатар хотоос, 26,7 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна.

Хянан шалгасан мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан 149, хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан 101, тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон 5 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хариу хүргүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment