Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг шалгаж байгаа бөгөөд түүнтэй холбоотой мэдээллийг 7038102 тоот утсаар хүлээн авч байна. Тэд өгсөн мэдээллийг нууцлах бөгөөд ач холбогдолтой мэдээллийг урамшуулах гэнэ. Тэрээр Улаанбаатараас Хөвсгөлийн чиглэлд УБМ 1339 улсын дугаартай саарал өнгийн Парадо автомашинтай явах үедээ Мөрөн сумын 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ник Петровис компаниас шатахуун авч буй бичлэг үлдсэн талаар мэдээлэлсэн. Иймд тухайн цаг хугацаанд Т.Лхагвасүмбэрэлтэй тааралдсан, харсан хүн уулзсан иргэд болон үйлчлүүлсэн дэлгүүр, цайны газар байвал мэдээллийг худалдаж авах юм байна.
Т.Лхагвасүмбэрэл агсны талаарх мэдээллийг худалдаж авна
2016-03-22 10:53:00