Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр хаалттай хянан хэлэлцэв.
Ингээд М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөдөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.