8o
Улаанбаатар хот
mobile menu

49 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж лацдан гүний хяналтад шилжүүлжээ

2020-04-30 14:41:17

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь автозамын Олон улсын боомтоор ачаа тээврийн хэрэгслийг Монгол Улс руу нэвтрүүлэн, хяналт хамгаалалттайгаар явуулах, буцаах үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн цэргийн анги, Гааль, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллага хамтран үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хилээр нэвтрэх гэж буй тээврийн хэрэгслийн бүх жолооч нараас шинжилгээ авч хариу "сөрөг" гарсан тохиолдолд нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны 04 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээгээр Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 30 тээврийн хэрэгслийн 8 монгол, 22 гадаад жолооч, Орхон аймагт ачаа буулгах 4 тээврийн хэрэгслийн нэг монгол, гурван гадаад, Дархан-Уул аймагт ачаа буулгах нэг тээврийн хэрэгслийн нэг монгол жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 14 тээврийн хэрэгслийн гурван монгол, 11 гадаад жолооч нийт 13 монгол, 36 гадаад жолоочийг нэвтрүүлсэн аж.

Дээрх жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг тандалт, шинжилгээнд хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 49 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж лацдан Цагдаагийн байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүлсэн байна. Мөн ачааны автомашины жолооч нарт зөвлөмж, санамжийг хүргүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл