8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногт уулаараа нойтон цас орно

2020-04-30 15:48:14

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, ирэх сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орох юм байна. Салхи тавдугаар сарын 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурах аж.

Ирэх сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус. Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий болон Алтайн өвөр говиор 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Тавдугаар сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4, 5-нд ихэнх нутгаар дулаарах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл