8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсад байгаа гадаадын иргэдийн визний хугацааг V/31-нийг хүртэл сунгана

2020-04-30 17:32:36

Улсын Онцгой Комиссын 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад түр ирэгчээр буюу 90 хүртэл хоног байх хугацаатай “орох” зориулалтын визээр ирээд хорио цээрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаадын иргэдийн визийн байх хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо. Монгол Улсад байгаа түр ирэгч гадаадын иргэд Гадаадын иргэн, харьяатын газарт хандана уу.

Мөн өмнө нь визийн сунгалт хийлгэсэн иргэд мөн тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин сунгалт хийлгэх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 утаснаас лавлана уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл