8o
Улаанбаатар хот
mobile menu

Жилийн 180 хувийн ашигтай Д.Сүндийгийн бизнес

2020-05-01 09:08:00

Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшихээр горилогч Доржрэнцэнгийн Сүндий эхнэрээ зоддог хүчирхийлэгч, гаж донтон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж нийгмийг багагүй цочирдуулсан. Тэгвэл саяхан эрэн сурвалжлах албаныхан Д.Сүндий зээлийн асар өндөр хүүгээр иргэдийг тэр ч бүү хэл улсаас тэтгэмж авдаг нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхнийг ч “шулан мөлждөг” тухай баримттайгаар эрэн сурвалжилсан байна.

Гэр бүлээрээ хийдэг “хүүгийн мөлжлөгийн сүлжээ”

Д.Сүндийгийн ээж н.Сүгжлхам нь Дорноговь аймагт “Асманы булаг” ХХК нэртэй ломбард ажиллуулан Монголын төрөөс ядарсан иргэддээ сар бүр олгодог халамжийн тэтгэвэрийг иргэний үнэмлэхний хамт барьцаалан зээл өгдөг байна. Ингэхдээ өдрийн 0,5-0,7 хувийн буюу сарын 15, жилийн 180 хувийн хүүтэй зээл олгодог аж. Уг компанийн захирал нь Д.Сүндийгийн төрсөн ах Д.Бямбадүгэр бөгөөд тэд зургаан жил орчим зөвхөн иргэдийн халамжийн дэвтэр барьцаалан зээл олгож байгаа. Ингэхдээ өөрсөддөө итгэмжлэх хийлгэдэг. Ингээд сар бүрийн нэгэнд Төрийн банкин дээр очин зээл авсан иргэдийн мөнгийг авдаг байна. Тодруулбал, зээлсэн үндсэн мөнгөө суутгаж авдаг ба хүү нь харин өдрөөс өдөрт өсч байдаг. Иргэд сайн дураараа халамжийн дэвтрээ барьцаалж зээл авдаг ч хүүг нь төлж чадахгүй явсаар их хэмжээний өр төлбөрт унадаг байна. Тухайлбал, 20 мянган төгрөгийн зээл авсан иргэн гурван жилийн дотор л гэхэд 500 мянган төгрөгийн өрөнд оржээ. 70 мянган төгрөгийн өдрийн хүү гэхэд л 10 мянган төгрөг байдаг аж.

Халамж барьцаалсан уг зээлийн хүүг тэтгэврийн зээлтэй харьцуулахад 18 дахин их гэсэн тооцоо гарчээ. Зээлээ бүрэн барагдуулахгүй бол сар бүрээр хүү нь өсдөг байна.

53 мянган иргэн оршин суудаг Сайншанд хотод 10 мянга гаруй хүн тэтгэвэр, халамж авдаг байна. Харин Дорноговь аймгийн Халамжийн хэлтсээс өгсөн мэдээллээр 179 иргэн халамжаа барьцаалж зээл авчээ. Дорноговь аймаг дахь “Нэткапитал” ББСБ нь жилдээ 38,4 хувь, дэргэдэх ломбард нь жилийн 180 хувийн хүүтэй зээл олгодог. Үүнийг зээл авсан иргэдийн тоогоор тооцоод үзвэл жилийн орлого нь чамгүй их мөнгө гарч байгаа юм. Гэвч Д.Сүндийгийн ээж н.Сүгжлхамынх нь нэр дээр бүртгэгдсэн “Нэткапитал” ББСБ-ын Дорноговь аймаг дахь салбар нь өнгөрсөн онд дөрөвхөн сая төгрөг ХАОАТатвар гэж орон нутагтаа төлсөн ба ААНОАТ огт төлөөгүй байна.

Тэд хууль зөрчсөн үү?

Сонгуулийн сурталчилгааны явуулах хугацаа албан ёсоор эхлээгүй. Гэвч “хүүгийн мөлжлөгийг” хот хөдөөгүй хийж хөлжсөн ах дүү нар аль хэдийн сонгуулийн ажлаа эхлүүлсэн бололтой. УИХ-д нэр дэвшихээр горилж буй Д.Сүндий Чингэлтэй дүүрэгт, харин түүний ах Д.Алтангэрэл нь Сайншандаас эхлээд Дорноговь аймгийн бүх суманд сэтгүүл, даавуун тор, маск зэргийг тараажээ. Тэд сайн дурын ажилтнуудтай гэрээ хийж 20 мянган төгрөг өгсөн ба сэтгүүл, тор өгсөн иргэдийн нэр хаяг, регистрийн дугаарыг бүртгэж авсан байна. .

Мөн Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т зааснаар “тэтгэвэр тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно” гэж заажээ. Мөн суутгалын хэмжээ сарын тэтгэвэр тэтгэмжийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна. Гэвч тэд халамжийн дэвтрийг нь барьцаалан зээл өгөхдөө өөрсөддөө итгэмжлэх хийлгэн иргэдийн мөнгийг банкнаас очиж авдаг. Ингэж тэд хууль зөрчин иргэдийн мөнгийг соёлтойгоор “дээрэмддэг” болохыг газар дээрээс нь эрэн сурвалжилжээ.

Түүгээр ч үл барам Зээлийн хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах Засгийн газрын шийдвэрийг үл тоомсорлон зээлтэй иргэдийг зээлээ гурван сар хойшлуулахын тулд гурван сарынхаа хүүг бөөнд нь урьдчилж төл хэмээн шаардаж байгаа аж.

“Хүүгийн мөлжлөгөөр” хөлжсөн ах дүүс эрх мэдэлд шунаж эхэлжээ

Д.Сүндий нь Чингэлтэй дүүргээс УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа бол түүний төрсөн ах Доржрэнцэнгийн Алтангэрэл  Дорноговь аймгаас УИХ-д нэр дэвшихээр санаархаж байгаа гэх.

Ядарсан иргэдийн өдрийнхөө хоолыг залгуулах гэсэн хэрэгцээнд дөрөөлж, төрөөс авдаг халамжийг нь барьцаалан өндөр хүүтэй зээл олгож, иргэдийг “шулж” амьдарч байгаадаа сэтгэл нь ханахгүй эрх мэдэл рүү ах дүүсээрээ нийлэн шунаж эхэлжээ. Тэд өдрийн 0,5-0,7 хувийн буюу сарын 15, жилийн 180 хувийн хүүтэй зээл олгох замаар ард түмнийг шулж хөлжсөн. Харин олсон орлогоосоо тус бүр 100 саяыг төлж УИХ-д нэр дэвших эрхээ авцгаасан. Тэр ч бүү хэл өөрсдийн фракцийн хамт нэр дэвшиж байгаа намын нөхрийнхөө өмнөөс 100 саяыг төлсөн гэх.

Ингэж төрөөс олгодог халамжийг нь “дээрэмдэн”, ядарсан иргэдээ хүүгийн дарамтад оруулан хөлжиж, Засгийн газрын шийдвэрийг ч үл тоон хөрөнгө мөнгөнд шунаж байгаа увайгүй ах дүүст УИХ-д иргэдээ төлөөлөх эрх бий юу?

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Daragduuldagiig shalgamaar yum
2020/05/05 103.212.117.87
Zochin
Bi neg zuliig heleh gesen yum korono virus garaad bgaa ene ued languu pavilan tureeselj ersdelgui mungu oldog tureesee buulgadaggui gazaruudad nemelt tatvar onooj tureeseer her mungu oldog nuun daragd
2020/05/05 103.212.117.87
МОНГОЛ
ГЭР БҮЛЭЭРЭЭ ДЭЭШЭЭ ЯВАХ САНАА БАЙГАА НЬ ДЭЭРХИ БАРИМТЫГ МАГАДГҮЙ ГЭЖ ҮНЭМШИХЭЭР БАЙНА ИЙМЭРХҮҮ УВАЙГҮЙ ХҮМҮҮСИЙГ ГАРГАЧИХВАЛ АРД ТҮМЭН БҮР БАЛАРНА ШҮҮ АНХААРАХАД ИЛҮҮДЭХГҮЙ
2020/05/04 43.228.131.90
зочин
ХАМГИЙН ХАРГИС ЭТГЭЭДҮҮД БАЙНА
2020/05/03 202.55.191.205
Shantaaj situud
Togtoogdoogui umyg ingej sevher boliyo
2020/05/01 202.9.46.107
ManX
Songuuli bolohoor l negniihee ali muug uhaj tonhdog teneg baliar zangaa bolimoor yumaa
2020/05/01 202.55.191.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment